Дээлтэй Монголчууд наадмын сүүлийн өдөр гоёлоо өмслөө. Тодруулбал өчигдөр Сүхбаатарын талбайд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Шилмэл загвар” ХХК, “Монгол костюмс” төв “Нью жуулчин” ХХК, Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сан хамтран “Дээлтэй Монгол” монгол үндэсний хувцасны наадам зохион байгууллаа.
Наадамд Монгол дээлээрээ гоёсон найман настай балчраас эхлээд наян настай буурай оролцож Монгол үндэсний хувцасны ур хийц, өнгө донжийг гайхуулж байсан юм.
Өнгө ижил дээлтэй залуу хос
Буриад хувцастай бүсгүй
Буриад өвгөд
Орчин үеийн загвар, Монгол дээлийн хослолд Монгол бүсгүйчүүд дуртай
Монгол хантааз
Үндэсний хувцсаараа гоёсон охид
Дээд Монгол хувцастай хос. Гэхдээ тэд БНХАУ-аас биш Эрдэнэт хотоос иржээ
бичлэг














