За ингээд өөрийн амьдралын маш нууц чухал асуудалаа та бүхэнтэй хуваалцах болсондоо туйлын баяртай байна. Би анх удаагаа өөрөөсөө 4 насаар ах залуутай танилцаад 3-н жил үерхэх хугацаанд хүүхэдтэй болсон. Тухайн үед нөгөө залуутайгаа суух эсэх нь тодорхойгүй тэгээд ч сургуулиа төгсөх гээд олон асуудал байсан учраас бид ярилцаж байгаад хүүхдээ 5-н сартайд нь авахуулчихваа. Түүнээс хойш нэг их удалгүй нөгөө 4 насаар ах залуугаас салж өөр хүнтэй 10 жил амьдарсан. Өнгөрсөн 11 жилийн турш нэг ч удаа жирэмсэлдэггүй ээ. Би өндгөвчний трубаа нээлгэх хагалгаанд 3-н ч удаа орж өндгөвчний үйл ажиллагаа дэмжих эмчилгээ хийлгэж УБ-ийн бүхий л эмэгтэйчүүдийн эмнэлгийн сайн гэсэн эмч нарт үзүүлж хяналтанд орж байсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Нөхөрт маань ч асуудал байхгүй. Миний сав, өндгөвч, гээд миний эрхтэн бүгд хэвийн ганцхан л үрийн хоолой нь хаагдчихдаг энэ анхныхаа хүүхдийг авахуулаад хангалтгүй эмчилгээ хийлгэснээс болж ийм байдалд орсон гэж эмч нар тайлбарласан бас нэмж хэлэхэд би замбараагүй явдалтай эмэгтэй ч биш нэг ч удаа БЗХӨ өвчин хүрч байгаагүй шүү дээ. Надад үр шилжүүлэн суулгах эцсийн арга л үлдээд байна. Кореа-гийн эмч нар энэ талаар маш сайн мэрэгшсэн гэж хүний амнаас дуулсан боловч дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, хэл мэдэхгүй, холбоо тогтоох боломжгүйн улмаас арга мухардаад байна. Та бүхэн надад туслаад үр шилжүүлэн суулгах тухай мэддэг бүхнээ надтай хуваалцаач гэж чин сэтгэлээсээ хүсэж буйг минь хүлээн авна уу. Хийсэн энэ үйлдэлдээ би харамсаад ч барахгүй амьдын тамд унаж байна. Гараасаа хөтлөх хүүхэдтэй эх хүн байна гэдэг хорвоо дээр эмэгтэй хүн болж төрсний утга учир гэж би боддог. Гэр бүл зохиож байгаа шинэхэн хосууддаа, охид, эмэгтэйчүүд минь гэр бүл төлөвлөлтөндөө маш анхаарал болгоомжтой хандаж, анхны хүүхдээ авахуулна гэдэг эргээд эмэгтэй хүн, гэр бүлд ямар муу үр дагавартай гэдгийг ойлгож бусдын алдаан дээрээс суралцаж амьдралдаа алдахгүй байхыг хичээгээрэй гэж хүсье.
бичлэг
